МҮЭХ-ны шаардлагыг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

МҮЭХ-ны шаардлагыг хүлээж авсангүй

Үнийн хөөрөгдөл ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг эсэргүүцэн МҮЭХ-ноос өнгөрсөн баасан гаригт жагсаал зохион байгуулж, Засгийн газарт хэлэлцээ хийх тухай шаардах бичиг өгсөн билээ. Баасан гаригт болсон жагсаал цуглааны үеэр /2012.01.20-ны өдрийн 15.40 цагт/ Засгийн газраас хэлэлцээг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн боловч бямба гаригийн 16.00 цагийн байдлаар хэлэлцээ эхлээгүй тул МҮЭ-ийн холбооноос хэлэлцээг нэн даруй эхлүүлэх шаардлагыг дахин өгөхөөр Төрийн ордонд очсон юм. Энэ үеэр ордон эзгүй байснаас ҮЭ-ийн төлөөллүүд албан бичгээ үлдээх гэсэн боловч төрийн ордны хамгаалалтын ажилтнууд МҮЭ-ийн холбооны албан бичгийг ордны хаалганы гадна гарган хаяж, телевизийн бичлэгийг устган, ҮЭ-ийн хэвлэлийн ажилтны камерыг булааж авахыг завдсан тухай мэдээллээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж