
Британийн алдарт дуучин Сэр Элтон Жонны хувийн эзэмшлийн сор болсон цуглуулгын нэгийг дуудлагаар худалдахаар болжээ. Үнэ хаялцуулах гэж буй эд нь улаан өнгөтэй, 1965 оны Jaguar E-Type Series 1 загварын төмөр хөлөг гэнэ. “Bonhams” компани 2012 оны гуравдугаар сарын 3-нд уг дуудлага худалдааг зохион байгуулах бөгөөд тэд Элтон Жонны автомашиныг ганган хээнцэр, загварлаг, уралдааны, тансаг тэгээд спортлог хэмээн тодотгожээ. Элтон Жонн уг машиныг 1987 онд худалдаж авсан гэнэ.
Т.Маша