Улаанбаатарт 22-24 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 22-24 хэм хүйтэн байна

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд  хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх  голын сав газраар 24-29 хэм, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 19-24  хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. 22-24 хэм хүйтэн байна.

Өглөө 05.00 цагт Улаанбаатарт  32 хэм  хүйтэн, харьцангуй чийг 79  хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж