МҮЭХ дахин албан бичиг хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

МҮЭХ дахин албан бичиг хүргүүлнэ

Үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал өчигдөр улсын хэмжээнд өрнөсөн. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс өчигдөр УИХ, Засгийн газарт валют, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэн даруй бууруулах талаар шаардах бичиг хүргүүлсэн. Жагсагчид  шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны хаалгыг орой болтол бүсэлсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй юм. Тиймээс МҮЭХ-ноос өнөөдөр 16.00 цагт  Төрийн ордонд очиж, дахин шаардлагынхаа хариуг авах талаар албан бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаар МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Д.Батбилэгээс тодруулахад “Улс орны хэмжээнд ийм ноцтой асуудал үүсээд байхад Засгийн газар анхааралдаа авахгүй, ажлаа хийхгүй  байгаад харамсч байна. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр ч  гэсэн ийм нөхцөлд Засгийн газар ажлаа хийх ёстой, хэлэлцээрийг эхлүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс дахин албан бичиг өгөхөөр явах гэж байна. Бидний зүгээс өнөөдөр хэлэлцээрийг ямар нэг байдлаар эхлүүлнэ гэж үзэж байгаа. Одоо дахин албан бичиг өгөхөд хүлээж авах эсэх, бидэнд ямар байдлаар хандах зэргийг баримтжуулж авах болно” гэв.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж