
Ерөнхийлөгч Моралес өнгөрсөн жил тус улсад үйл ажиллагаа эрхэлдэг Их Британий газрын тосны “BP” компанийн салбарыг улсын болгохоо зарлаж байсан бөгөөд саяхан тус улсын байгалийн хий, газрын тосны нөөц ихтэй ордуудыг улсын мэдэлд авч байгаагаа мөн зарласан.
Улсын эзэмшилд авсан дээрх дөрвөн компани Боливи улсын эрчим хүчний хэрэглээний талаас дээш хувийг үйлдвэрлэдэг. Ерөнхийлөгч Моралес 2006 онд Боливийн газрын тос, байгалийн хийн салбарыг Засгийн газрын хяналтад авсан бол 2008 онд үндэсний утсан харилцааны компанийг улсын мэдэлд авсан. Эдгээр шийдвэрүүдийг бүгдийг нь тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зарлаж байсан байна. Хувийн компаниудыг улсын мэдэлд авч байгаагаа Моралес “Баялгийг ард түмний гарт өгч байна” гэж тайлбарлаж байна.
Т.Бадрах