
Стандартчилал, Хэмжилзүйн Газраас ХБНГУ-ын Шинжлэх ухаан Техник хангамжийн Үндэсний Хэмжилзүйн Хүрээлэнтэй хамтран ажиллаж буй ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас Эрүүл Мэндийн Яам, Стандартчилал, хэмжилзүйн газрыг үйл ажиллагааныхаа хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр үүрэг болгон тогтоосон “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус хүрээлэнгийн зөвлөх доктор St.Mieke 2012 оны 1 дүгээр сарын 23-27–ны өдрүүдэд Эрүүл Мэндийн Яам, Стандартчилал, хэмжилзүйн газарт ажиллаж эрүүл мэндийн салбарт хэмжилзүйн үүрэг, тогтолцоог бий болгон хөгжүүлэх талаар Европын холбооны улсууд болон ХБНГУ-д баримтлаж буй эрхзүйн зохицуулалт, тухайн салбарт ашиглаж буй хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйл ажиллагааны талаар зөвлөмж өгч, хамтран ажиллана.
Энэ талаар 1 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүл Мэндийн Яаманд “Эрүүл мэндийн салбар дахь хэмжилзүй, чанар хангалт” сэдэвт уулзалт-семинар зохион байгуулагдах юм.
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил сайн явагдаж байгаа боловч тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн хангамж зэрэг ашиглалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаагын зэрэгцээ тэдгээрийг нэр, төрөл загвараар нь улсад бүртгэж, шаардлага хангахгүйг нь бүртгэлээс хасах, үнэн зөв ажиллагааг шалгаж тохируулж, улсын баталгаажуулалтад хамруулах тогтолцоог бий болгох шаардлага, үүрэг хариуцлага өндөржиж байна. Тиймээс хэмжилзүйн асуудал нь эрүүл мэндийн салбарын гол анхаарлаа хандуулж боловсрол, инженерийн асуудалтайгаа зэрэгцүүлэн хөгжүүлж байх чухал хэсэг болж байдаг юм.