
Харааны хуурмаг мэдрэмжинд суурилсан инсталляцийн мастер, францын маэстро Леандро Эрлих (Leandro Erlich) Парисын Le 104 урлагийн галерейн үзэгчдэд Batiment (Building) нэртэй гайхамшигтай арт-төслөө толилууллаа. Урлаачийн арга барилын ээлжит яруу илрэл болсон архитектур, интсталляцийн энэ өвөрмөц нэгдэл нь аль ч утгаараа орчин үеийн урлагийн “ТОЛЬ” болсон бүтээл болжээ.
Энгийн бөгөөд өвөрмөц… Тийм учраас сонирхолтой хийгээд шимтэй… Тэгээд бас сод гайхамшигт… Энэ бол Леандрогийн инсталляцийн бүтцийн үндсэн зарчим. Энэ удаад ч мөн л адил. Тансаг цонхны хүрээ, тагт, чимэглэл бүхий нүүрний засалтай барилгын ханыг “шалан” дээр босгоод харин эсрэг талд нь аварга том толийг босоогоор нь тавьжээ. Иймэрхүү хялбархаан “овжин” аргын үр дүнд хэвтэж байгаа хүн бээр Хүн-Аалз мэт ханан дээр зогсоо, эсвэл өлгөөтэй харагдана.

Толин инсталляциар зугаацахдаа оролцогчид “хэвтээ” ханан дээр ямар ч байрлалтай эвхэрч болно. Харин үзэгчид босоо толинд өөрийгөө мөн харж болно. Хүүхэд гэлтгүй томчуул хүртэл энэ перфоманст оролцохоос татгалзахгүй. Үүнд л, Batiment-ын гол мөн чанар оршиж байгаа юм.

Урлаачид өөр олон сонин арт-төслүүд байгаатай түүний сайтан дээр танилцаж болно. Batiment интсалляци Le 104 галерейд ирэх 3 сард хүртэл тавиатай байх юм.