Цахим үнэмлэх тараах ажилтнууд сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх тараах ажилтнууд сургалтад хамрагджээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтны
зөвлөгөөн нийслэл хотноо болж  өндөрлөлөө. Энэ сарын 18-наас эхэлсэн
сургалтаар иргэний цахим үнэмлэхийг олгохтой холбогдуулан уг үнэмлэхийн
шинэчлэлт, олголт, түүний тухай нэгдсэн ойлголт, загвар нууцлал,
тодорхойлолт хийгээд цахим үнэмлэхийн бүртгэл хөтлөлт, мэдээлэл оруулах
журам зэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн байна. Зөвлөгөөнд
Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн бүртгэлийн  газрын удирдах
ажилтнууд, хөдөө орон нутгийн нийт 60  гаруй албан тушаалтан оролцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж