Цөлжилтийг сааруулах, ойг нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой "Ногоон хэрэм-2010" үзэсгэлэн худалдаа өнгөрсөн баасан гаригт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд модны үр, тарьц, суулгац, бордоо, тоног төхөөрөмж, мод, жимс ногоо үржүүлгийн ажил эрхэлдэг иргэд оролцсон. Түүнчлэн БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Энхсайхан, “Ногоон хэргэм” хөтөлбөрийн ажлын албаны дарга А.Авирмэд, Шинжлэх ухааны академийн Гео-экологийн хүрээлэнгийн цөл судлалын эрхлэгч А.Хауленбек, Ойн газрын ойжуулалт бодлогын хэлтсийн дарга С.Дашдаваа нарын 15 эрдэмтэн хоёр өдрийн турш сургалт явуулсан нь олны талархлыг хүлээж чадсан. Дээрх үзэсгэлэн худалдаа өчигдөр 18.30 цагт өндөрлөлөө.
Б.Анхаа
Б.Анхаа