
“Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг дахин кинонд тогложээ. Тэрбээр энэ удаад “SBN” телевизийн уран бүтээлчдийн “Валентины захидал” хэмээх кинонд тоглосон байна. Тус кинонд Б.Бадамцэцэгээс гадна бас нэгэн мисс бүсгүй тоглосон гэнэ. Загварынхан дундаа чансаа өндөртэй гэгддэг мисс Х.Бадамгэрэл. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа юм. “SBN” телевизийн уран бүтээлчдийн ээлжит “Валентины захидал” киног ийнхүү хоёр мисс бүсгүй чимж байгаа аж.
Хоёр миссийн тоглосон тус кино нь ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн Валентины баяраар дэлгэцнээ гарах юм байна.
М.Урин