“Утгын чимэг”-т 60-аад өгүүллэг иржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

“Утгын чимэг”-т 60-аад өгүүллэг иржээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд оролцох бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байна. Наадам энэ сарын сүүлээр болох юм.
Өнөөдрийн байдлаар уран үгсийн дархчууд болох До.Цэнджав, Д.Гармаа, Ш.Ванчаарай тэргүүтэй зохиолчдын 60-аад өгүүллэг ирсэн аж. Уралдаанд оролцох өгүүллэгийн сэдэв чөлөөтэй бөгөөд хэмжээний хувьд А4-ийн гурван хуудсаас ихгүй байх юм.
Өгүүллэгүүдийг мэргэжлийн зохиолч, шүүмжлэгчид нягталж, шалгарсан бүтээлүүдийг  мэргэжлийн жүжигчин, уран уншигчдаар тайзан дээрээс уншуулж тэргүүн байрын эзнийг тодруулдаг.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж