Обамагаар зүлгэхээ больё – алчуурны бүтээлч реклам

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Обамагаар зүлгэхээ больё – алчуурны бүтээлч реклам

“Сонингоор угаасаар байхуу?” гэсэн “сонин” асуултыг энэ реклам тавьж байна. Жишээ нь, Елизавета II үе үе өөрийн эрхгүй цонх угаах их үйлст зүтгэдэг билээ. Мэдээж улаан нүүрээрээ биш цаасан дээр олон хувь хэвлэгдсэн гэгээн дүрийн хуулбараараа л даа. Гэхдээ азай буурал эрхэмсэг дээдэс, бас тэгээд настай эмэгтэй хүний зургийг хумхиад шил нитгэрээд байх ч эвгүй л юм. Ялангуяа, цонх угаадаг төгс цаасан алчуур байхад…

Энэ саналыг мөн Саркози, Обама хоёр “дэмжиж” байна…

“Сонин хэрэглэхээ болиё!” уриатай цонх угаах цаасан алчуурын бүтээлч рекламыг израилийн Gitam BBDO (Тель-Авив) агентлагт бүтээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж