Монголын оюутны холбоо, Монгол Улсын боловсролын их сургуулийн Утга зохиолын нэгдлээс хамтран зохион байгуулсан “Янжинлхам-2010” яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт амжилттай боллоо. Наадмын тэргүүн байрт Монгол Улсын их сургуулийн IV курсын оюутан Я.Баяраа шалгарч, 200 мянган төгрөг болон МОХ-ны дээд шагнал “Манлайлагч оюутан” алтан медалиар энгэрээ мялаасан юм. Мөн Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн IV курсын оюутан Ч.Ууганбаяр, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн IV курсын оюутан Н.Ганхүрэл, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан Б.Болормаа, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Г.Оргилболд нар удааллаа.
“Энэхүү наадмын нэгдүгээр шатанд 92 шүлэг ирснээс хоёрдугаар шатанд 38 шүлэг шалгарсан” гэж МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн оюутны зөвлөлийн дарга Ж.Гантуяа ярилаа.
Наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Т.Баянсан нар шүүжээ.
Б.Анхцэцэг