“Хүмүүнлэгийн үйлсэд сургуулийн удирдлагын оролцоо” сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

“Хүмүүнлэгийн үйлсэд сургуулийн удирдлагын оролцоо” сургалт боллоо

Өнөөдөр Монголын хүмүүнлэгийн ирээдүй олон улсын байгууллага  “Хүмүүнлэгийн үйлсэд сургуулийн удирдлагын оролцоо" сэдэвт сургалтыг өөрийн байрандаа зохион явууллаа. Уг сургалтанд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 49 сургуулийн захирал ирж оролцсон байна. Энэ үеэр Монголын хүмүүнлэгийн ирээдүй ОУБ-ын гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн "Хэн юу тарина, тэрийгээ хураан авна гэсэн сэтгэлзүйн лекц уншсан юм. “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Хүн өөрт байгаа зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулахын үр шим ач тусын талаар лекц уншлаа. Хүмүүнлэгийн үйлсэд дан ганц томчууд оролцох албагүй. Хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудаж багаас нь хүнлэг сэтгэл, хүн чанарт суралцуулахын ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Сургуулийн захиралууд тус лекцийг өөрийн сургууль дээрээ уншуулах хүсэлтийг тавьсан бөгөөд Монголын хүмүүнлэгийн ирээдүй ОУБ-ын ажилтнууд маргаашаас эхлэн хоёр  дүүргийн бүх сургуулийн  багш ажилчид ,хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд энэхүү лекцыг үнэ төлбөргүй унших юм байна.

Лекцийн дараа оюуны хөгжилд хувь нэмрээ оруулж ажилладаг сургуулийн захирлуудад 150000 төгрөгийн үнэтэй хаш чулуун дэр бэлэглэж цаашид хамтран ажиллахаар гэрээ байгууллаа

Эх сурвалж: http://news.niigem.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж