Улаанбаатарт 25 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм хүйтэн байна

2012 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх  голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 19-24  градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 24-26 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 34 градус  хүйтэн, харьцангуй чийг 78  хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

2012 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж