Сайд нарын үүргийг шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Сайд нарын үүргийг шилжүүллээ

”Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргалаа.

Энэхүү захирамжид орон гарсан Засгийн газрын гишүүдийг томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод, Батлан хамгаалахын сайдын үүргийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, Эрүүл мэндийн сайдын үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид хариуцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж