
Чөлөөлөгдсөн сайд нарын оронд Засгийн газрын үлдсэн сайд, дэд сайд нар зургаан яамыг шинэ эзэнтэй болтол авч явах үүрэг хүлээв. Монгол Улсын Ерөнхийлөгч сайдад нэр дэвшсэн зургаан эрхмийг ирэх даваа гаригийн үдээс хойш хүртэл “баяртай” гэсэн. Даваа гаригт Ерөнхийлөгч зөвшилцлийн хариугаа Засгийн газарт өгвөл ирэх долоо хоногт шинээр нэр дэвшигчдийг УИХ-д өргөн мэдүүлж, улмаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж томилон жинхэнэ утгаараа дагнасан Засгийн газар ажилдаа орно.
Д.ОЮУН