
Мөн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон 41 гишүүнээс 37 нь зөвшөөрч 90.2 хувийн саналаар, Х.Баттулгыг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг 42 гишүүнээс 35 нь зөвшөөрч 83.3 хувийн саналаар, С.Ламбааг Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөөлөх шийдвэрийг 44 гишүүнээс 38 нь зөвшөөрч 86.4 хувийн саналаар тус бүр дэмжин баталсан юм.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Төрийн ажлыг цалгардуулж болохгүй шүү” гэдгийг онцолж байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн зургаан сайд нартаа хамтарч ажиллаж байсанд талархал илэрхийлье гээд ажлын амжилт хүссэн юм. Мөн тэрбээр “Бидэнд хийсэн ажил бий, Алдаа, оноо аль аль нь бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан ч гэлээ бидний ажлыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. Ялангуяа Засгийн газраас оруулж ирсэн бодлого, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа шүү” гэдгээ хуралдааны төгсгөлд онцлон тэмдэглэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.