Гишүүд барцадтай байна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Гишүүд барцадтай байна

УИХ-ын эрхэм гишүүд барцадтай байна. Нийслэлийн гудамж талбай мөсөөр хучигдаж, шат, гишгүүр гулсуур болсны барцдыг гишүүдээс амсаад эхэлжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж халтирч хөлөө гэмтээсний улмаас чөлөө авсан бол эрхэм гишүүн Батж.Батбаяр саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцоод гарч явахдаа мөн л гулгаж гараа гэмтээжээ. Тэрбээр гараа шохойдуулж боолгоод хуралдаа сууж байгаа юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж