Мөсөн сурын харваа боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Мөсөн сурын харваа боллоо

Монголын мөсөн сурын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2012 оны нээлтийн харваа болж, аваргуудаа тодруулав. Тус харваанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий, Дорнод, Төв аймгийн Улсын мэргэн, урианхай сурын хошой мэргэн, спортын мастер А.Хонгор, халх, буриад, урианхай сурын спортын мастер Б.Амарсайхан, урианхай сурын спортын мастер Д.Октбярь, Б.Баттулга тэргүүтэй 50 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Урианхай ард түмний уламжлалт мөсөн сурын харвааг зохион байгуулахад барилгын засал чимэглэлийн “Их баян констракшн” ХХК ивээн тэтгэж, өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран өрсөлдлөө.

Харваачдаас 20 сумнаас 13 онож, тэргүүн байранд Багануур дүүргийн залуу харваач М.Хаш-Эрдэнэ, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач, “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, залуу харваач Б.Сундуй, гуравдугаар байрт “Хүч” спорт хорооны харваач, Монгол Улсын мэргэн, урианхай сурын хошой мэргэн, спортын мастер А.Хонгор нар тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж