Шүүхээр үйлчилгээний талаар судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Шүүхээр үйлчилгээний талаар судалгаа хийжээ

Шүүхийн шинэчлэлийн ажлын хүрээнд бүх шүүхүүд шийдвэрээ цахим санд байршуулж, иргэдэд нээлттэй болгосон. Тэгвэл одоо шүүхүүд иргэд өөрсдийнх нь үйл ажиллагаанд хэрхэн хандаж буйд анхаарал тавьж эхэллээ. Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын хэлтсээс тус шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамжийн болон олон нийтийн тус шүүхийн талаарх үнэлэмжийн судалгаа хийжээ. Судалгааг явуулахдаа шүүхийн үүдний хүлээлгийн танхимд “Шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны хайрцаг” байрлуулж, түүгээрээ иргэдээс санал авсан байна.

Судалгаа нь шүүхийн олон нийттэй харилцах харилцаа, шүүгч, ажилтнуудын харилцааны соёл, шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүх шударга ажиллаж чадаж байгаа эсэх, олон нийт шүүхийг хэрхэн үнэлж байгаа зэргийг хамарсан нийт 13 асуулттай бөгөөд энэхүү судалгаанд 233 иргэн хамрагджээ. Судалгаанд оролцогчдын 60.7 хувь нь шүүхийн үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгч, шүүхээр үйлчлүүлсэндээ сэтгэл хангалуун байна, шүүх хэргийг зохих ёсоор шийдвэрлэж, шударга шийдвэр гаргалаа, шүүхийн ажилтнуудын харилцааны соёл сайн байна гэж дүгнэсэн аж. Цаашдаа тус шүүхийнхэн энэ судалгаагаа улам боловсронгуй болгож, хэргийн болон бусад оролцогчидтой харилцахдаа ёс зүй, харилцааны хувьд алдаа гаргаж байгаа шүүгч, ажилтнуудын нэрийг хэрлэх хэсгийг оруулах, түүнчлэн муу үзүүлэлт гарсан тохиолдолд алдааг засаж залруулах арга хэмжээ авч ажиллах юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж