Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чуулга уузалтын ач холбогдол оршино. Илтгэгчид маань маш сонирхолтой итгэл тавина хэмээн тэд ярьсан юм.
Одоогийн байдлаар 700 гаруй төлөөлөгч чуулгад оролцохоос гадаад, дотоодын нийт 250 байгууллагын 500 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ. Нийт оролцогчдын 35 орчим хувь нь гадаадын төлөөлөгчид байна гэж Mining.mn”-ний Ерөнхий захирал Б.Алтаншагай онцоллоо. Тэрээр уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт болон үйлчилгээ үзүүлдэг томоохон 62 компанийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж буйгаа дуулгав. Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой уурхайтай танилцах аяллыг хоёрдугаар сарын 11-нд зохион байгуулах юм байна. Үүнээс гадна олон улсад нэр хүнд бүхий Airliguide/Lurgi, Gemcom Software Australia Pty Ltd, Wirtgen International, Caterpillar зэрэг компаниудтай хамтран хоёрдугаар сарын 7,8-нд сургалт семинар зохион байгуулах аж.
Г.Идэр