
Дэлхийн гадаргуу шингээсэн энергиэ буцаан гадагшлуулдаг бөгөөд температурын өсөлтийн шалтгааныг судалж байгаа гэж хүрээлэнгийн захирал Жеймс Хансен ярьжээ. Харин 2010 онд агаарын хэм хамгийн өндөр үзүүлэлттэй байсан байна. Судалгааны өгөгдлийг дэлхийн мянга гаруй цаг агаарын станц болон сансрын хиймэл дагуулуудын шинжилгээ судалгааны хэмжилтээс цуглуулсан аж. Эрдэмтдийн хэлж байгаагаар агаарын хэмийн өөрчлөлтийн хэлбэлзэл тогтвортой байгаа юм.
Н.Тунгалаг