“Минни мауз нэр хайрлая”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Минни мауз нэр хайрлая”

Холливудын жүжигчин Женнифер Гарнер гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа бөгөөд хүү юу, охин уу гэдгийг түүний нөхөр Бен Аффлек тэр хоёроос өөр хүн одоогоор мэдэхгүй гэнэ. Тэр бүү хэл тэдний хоёр охин Виолет, Серафина ч мэдээгүй аж. Жүжигчин бүсгүй шинэ хүндээ нэр хайрлахаар охиддоо “Нэр бодож олох тэмцээн зохиоё” гэсэн санал гаргажээ. Харин тэдний охид шинэ дүүдээ Диснейн  хүүхэлдэйн киноны баатрууд болох Доналд галуу, Минни мауз, Петр Пэн тэр бүү хэл ахмад Дэгээ гэдэг нэрийг хүртэл санал болгосон гэнэ. Охидод Диснейн нэр л чухал болохоос дүүгээ ямар хүйстэй тухай бодох сөхөөгүй байгаа бололтой.  Женнифер Гарнерыг саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт урьсан сэтгүүлч түүнээс “Танай нөхөр Бен Аффлек та хоёр хүүтэй болохыг хүсч байгаа юу?” гэж асуухад “Хүү, охины алин ч байсан бид баяртай байх болно” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж