Монголбанк мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Монголбанк мэдэгдэл гаргав

МЭДЭГДЭЛ

Нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд 2011 оны 12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сард шатахууны төлбөрт зориулан арилжааны банкуудаас худалдан авсан ам.долларын жигнэсэн дундаж ханш 1388.7 төгрөг, үүнээс Худалдаа хөгжлийн банкнаас 1395.2 төгрөг, ХААН банкнаас 1385.5 төгрөг, Голомт банкнаас 1382.8 төгрөгийн дундаж ханшаар тус тус худалдан авсан нь Монголбанкнаас хийсэн шалгалтаар тогтоогдлоо.

Ам.долларын ханш 1450-1480 төгрөгт хүрсний улмаас түлш шатахууны үнэ нэмэгдсэн гэдэг нь үндэслэлгүй болох нь үүгээр нотлогдож байна. Энэ байдлыг нягтлан шалгаж, үнийн хөөрөгдлийн бодит шалтгааныг тогтоон сөрөг үр дагаврыг арилгах, ийм зохисгүй үйлдлийг дахин давтагдахгүй байх арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллагуудаас хүсч байна.

МОНГОЛБАНК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж