Оюутны зорчих цахим үнэмлэхийг хэвлэж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Оюутны зорчих цахим үнэмлэхийг хэвлэж дуусчээ

Оюутны зорчих эрхийн үнэмлэх буюу цахим картыг бүгдийг буюу 80.000 хувь хэвлэж дуусчээ. Энэхүү цахим үнэмлэхээр зорчихын тулд нийтийн тээвэрт үүнийг унших тусгай төхөөрөмж суулгах учиртай. Одоогоор улсын болон хувийн хэвшлийн 150 гаруй автобусны тасалбар түгээгч нарт үнэмлэхийг уншдаг машин олгоод байгаа аж.
“Ирэх зургадугаар сарын 1 гэхэд нийтийн тээврийн автобусны бүх тасалбар түгээгчдэд өгч дуусна” гэж Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр мэдээллээ.  
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж