
Сануулахад, “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарыг сэжигтнээр татан шалгаж, УМБГ-аас саяхан прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Тус банкинд Санхүүгийн болон аудитын компанийн хийсэн шалгалтаар банкны нийт хөрөнгө 187 тэрбум, нийт өр төлбөр 195.3 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй гэсэн ангилалд байгааг хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна.
О.Сэргэлэн