П.Даш нарт холбогдох хэргийг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж байсан бол харьяаллыг нь өөрчилж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгү” хэмээн үзэжнийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор энэ хэрэг дахин анхан шатны шүүх дээр ирээд байгаа нь энэ юм.