Ч.Сайханбилэг гишүүнд “халдав”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг гишүүнд “халдав”

МҮЭХ-ноос өнөөдөр зохион байгуулсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд цаг гаруй хугацаанд үргэлжилсэн ч жагсагчид Төрийн ордныг гурван удаа гороолсныхоо дараа Төрийн ордны хоёр талын хашааны хаалгуудыг сахисаар байна. Жагсагчдын зарим нь үүнийгээ Засгийн газрын ордноос гишүүдийг гаргахгүй, оруулахгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухаар Төрийн ордон руу орох гэсэн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хаалга “эзлээд” буй жагсагчдад “баривчлуулав”. Тэрбээр олон хүмүүст бүчүүлж, заримд нь бүр цохиулж амжив. Арай гэж олны дундаас мултарсан Ч.Сайханбилэг гишүүн үнийн хөөрөгдлийн асуудлаар товч тайлбар хийгээд “Би ажлаа хиймээр байна” гэсээр хамгаалагчдын тусламжтайгаар Төрийн ордны хашаанд нэвтэрсэн юм. Энэ бичлэгийг Eagle News телевиз дөнгөж сая шууд дамжуулан хүргэв.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж