Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд, багачуудын улирлын амралтад зориулж С.Маршакийн “12 сар” жүжгийг энэ сарын 21, 22, 28, 29-ний өдрийн 14.00 цагт тоглохоор болжээ. Шинэ жилийн баяр дуусч, өвлийн өвгөн буцсан ч хүүхэлдэйн театрт өвлийн өвөө 12 сартайгаа дахин зочлохоор болсон нь энэ юм. Оросын яруу найрагч, хүүхдийн зохиолч С.Маршакийн “12 сар” жүжгийг шинэ жилээр үзэж амжаагүй бяцхан үзэгчдэд энэ мэдээ таатай санагдах байх.
С.Маршакийн “12 сар” хүүхэлдэйн жүжигт дүн өвлийн хүйтнээр эрх гүнжийн зарлиг бууж, сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө гэснийг сонссон хойд эх, эгч хоёр дагавар охиноо хөөж, ойн гүнээс шив шинэхэн яргуй олохыг шаардана. Даарч ядарсан охиныг өрөвдсөн ах дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг нь биелүүлэх болно. Хүүхдэд баяр баясал авчирах “12 сар” хүүхэлдэйн жүжиг хэрхэн үргэлжлэхийг сонирхоорой. Жүжгийн тасалбарын үнэ 2500 төгрөг болох юм байна.
Г.Даша