Д.Өсөхбаяр спринт төрөлд уралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Д.Өсөхбаяр спринт төрөлд уралдлаа

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамын эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн (1 км) төрөлд манай тамирчин Д.Өсөхбаяр өчигдөр уралдлаа.

Энэхүү уралдаанд 50 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 2:09,87 амжилт үзүүлснээр 48-р байранд оржээ. Түүний ард Иран, Македоны цаначид орсон байна.

Энэ төрөлд Андреас Молден (Норвеги), Мариус Кебулла (Герман), Александр Селянинов (ОХУ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналын тавцан дээр гишгэлээ.

Эх сурвалж: www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж