Нөөцөлсөн нүүрснийхээ 50 хувийг хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Нөөцөлсөн нүүрснийхээ 50 хувийг хэрэглэжээ

Хөвсгөл аймаг энэ жил дулаан халаалтын нөөцөнд 19.5 тонн нүүрс бэлтгэсэн ба өнөөдрийн байдлаар бэлтгэж нөөцөлсөн нүүрсний 50 хувийг хэрэглээд байна. Энэ өвөл цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад агаарын температур дулаан байгаа нь халаалтын ямар нэгэн асуудал үүсэхгүй хэвийн байхад нөлөөлөн Мөрөн сумын айл өрх албан газруудыг дулаанаар ханган ажилладаг Хөвсгөл дулаан компанийн ажил хэвийн явагдаж байгаа гэнэ. Мөрөн суманд 12 уурын зуух ажиллаж, дулаан түгээж байгаа ба эдгээр зуухнууд нь 5-6 атмосферийн даралт үзүүлдэг байсан одоо баригдаж байгаа  Мөрөн сумын дулааны станцтай ашиглалтад орвол дулааныг 10 атмосферийн даралтаар дулаан түгээх боломжтой болох юм байна. Ирэх хавар ул дулааны станц ашиглалтад орсоноор Мөрөнчүүд дулаан түгээх нэгдсэн системтэй болж, дулаан түгээх эцсийн цэг халахгүй боллоо гэсэн асуудал нэг мөр алга болох аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж