Тэшүүрийн талбайн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Тэшүүрийн талбайн нээлт болно

Дархан-Уул аймагт цана, тэшүүрийн спортын хөгжил 1990-ээд оноос хойш зогсонги байдалд орсон гэхэд болно. Түүнээс хойш энэ спортоор хичээллэх хүнгүй, амжилт гэхээр зүйл ч гараагүй байсан юм. Харин өнөөдөр хөгжлийн шинэ үе эхэлж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цана, тэшүүрийн талбайг Дарханчууд байгуулж чадлаа. Дарханд 1968 оноос цанын спорт хөгжиж, хотын аварга шалгаруулах тэмцээнийг тахиан фермийн хажууд зохион байгуулж байсан түүхтэй. Идэрчүүд, насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцохын тулд П.Молом багштай цанын баг тамирчид Дуган хадны амралтанд очин, бэлтгэл хийцгээж, дасгалжуулан шавь Баярбилэг Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож байсан. Л.Уранчимэг, О.Цэцгээ, Р.Цэцгээ, Бат-Очир нарын Дарханы олог тамирчид Цанын спортоор хичээллэж амжилтанд хүрч байсныг энэ өдөр онцолж байлаа. Манай тамирчдын хувьд ч сүүлийн жилүүдэд өвлийн спортоор хичээллэж, амжилт гаргах нь нэмэгдэж байгаа хэмээн ЗГХАгентлаг БТСГ-ын дэд дарга, Цанын холбооны дэд тэргүүн Д.Сүрэнхорлоо тэмдэглэн хэлсэн юм.

Энэ өдөр мөн БТСГ-ын хажууд тэшүүрийн талбай нээлтээ хийсэн. Энэ спортыг Дарханд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Спортын мастер Д.Банзрагч юм. Тэрээр тэшүүрийн спортын улсын дөрвөн удаагийн аварга, МБАТС-ын хошой аварга, 5000 м, 10 мянган метрийн зай нийлбэр дүнгээр улсын рекорд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоож, улсын чанартай 40 гаруй тэмцээнээс аваргын алтан медалийг зүүсэн амжилтыг үзүүлж байжээ. Дархан-Уул аймгийн Цанын спортын холбоо шинээр байгуулагджээ. Одоогоор 30 гаруй цанатай болоод байгаа ч холбоондоо 15 гаруй хүнийг элсүүлээд байгаагаа хэлж байна. Цаашид спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд олон ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ. жилд нэг удаа болдог Монголын Бүх ард түмний спарткиадын цана, тэшүүрийн төрлүүд ирэх сараас эхэлнэ. Манай аймаг ч баг тамирчдаа сойж байгааг хэлсэн юм. Дарханчууд Аймгийн Засаг даргын тамгын газрын арын ууланд байрлах Цанын талбайд ирж, цана чаргаар гулгах боломжтой боллоо.       

У.Ундрам

www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж