Батлан хамгаалахын сайд цэрэг дайчдаа эргэлээ | News.MN

Батлан хамгаалахын сайд цэрэг дайчдаа эргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд цэрэг дайчдаа эргэлээ

Баруун-Уртад барилга инженерийн шинэ анги удахгүй байгуулагдана
Дэлхийн халуун цэг болох Афганистан улсад энхийг сахиулж байгаа Монгол Улсын нэгдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээ үүрэг гүйцэтгэж байгаа газар орон дээр нь хэдхэн хоногийн өмнө эргээд ирсэн Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай тэргүүтэй ажлын хэсэг энэ удаа эх орондоо батлан хамгаалах үүргээ биелүүлж байгаа цэрэг дайчдаа эргэлээ.
Амралтын өдрүүдэд үргэлжилсэн сайдын албан томилолт Сүхбаатар аймгийн Баруун-урт сумаас эхэллээ. Тус аймагт барилга инженерийн анги байгуулах Батлан хамгаалах яамны саналыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн бөгөөд хуулийн дагуу Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрлийг авсны дараа энд шинэ анги байгуулахаар болсныг Л.Болд сайд Сүхбаатар аймгийн иргэд, удирдлагуудад мэдээлж анги байгуулах газраа товлож, ажил хэргийн шинжтэй бусад зарим асуудлыг  газар дээр нь шийдвэрлэлээ. Энэ жилдээ багтаж Баян-өлгий, Баянхонгор аймгуудад ч барилга инженерийн анги байгуулах бөгөөд тэдгээр нь зах зээлийн зарчмаар байрлалаа сэлгэн ажиллах уян хатан бүтэц, бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөж байгаа юм.
Үүний дараа Баруун-урт дахь зэвсэгт хүчний 124 болон Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суман дахь 065-р ангийн тусгай салбаруудын ажил байдалтай танилцаж, онцлог чиг үүрэг хэрэгжүүлдэг дээрх салбаруудын үүрэг гүйцэтгэлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч тодорхой үүрэг даалгавар өглөө.
Ажлын хэсэг Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож тус ангид Батлан хамгаалахын сайдын тушаалаар шинээр бий болгосон байлдааны тугийг гардуулан өгөв. Энэ ангийн бие бүрэлдэхүүнээс шилдэг дайчид нь  одоо Афганистан, Сьерра-Леонд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэдхэн жилийн өмнө тус ангийн цэргийн алба хаагчдаас ганцхан хүн хувийн машинтай байсан бол эднийхэн энхийг сахиулж хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаагийн ачаар эдүгээ 17 машинтай болсныг захирагч нь мэдээлсэн нь содон байлаа.       
Тэрчлэн Батлан хамгаалахын сайд Дорноговь аймагт цэргийн насны залуусаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн буюу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгаж ирсэн байдал болон эхэлж буй ээлжит цэрэг татлагын бэлтгэлтэй танилцлаа. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Оросын цэргийн ангиуд байрлаж байх үеэс ихээр хадгалагдан үлдэж одоог хүртэл цөөнгүй иргэдэд гэмтэл бэртэл учруулж буй тэсрээгүй галт хэрэглэл бүхий 40 га аюултай талбайг аюулгүй болгоход дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг сайд хүлээн авч мэргэжлийн бүлэг газар дээр нь ажиллуулахаар болов.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг дараа  нь Дорноговь аймгийн Хар тойром дахь нөөц аэродромын байдалтай танилцаж, Улаанбадрах суман дахь 065 дугаар ангийн харьяа 253 дугаар салбарын бие бүрэлдэхүүнд үүрэг даалгавар өглөө.
Түүнчлэн Дундговь аймгийн Мандалговь суман дахь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай 278 дугаар салбарын бэлэн байдлын түвшинд үнэлэлт өгч, Дундговь аймаг, Батлан хамгаалах яамны хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
                                Д.Оюунгэрэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayraa 2010-05-02 203.91.114.3

Баян-өлгийд барилгын цэрэг байгуулна гэсэн болохоос цэрэг оруулна гээгүй байна шүү дээ юм унш наад бөндгөр юмаа жаахан цэнэглэ дараа нь юу дуртайгаа х** за юу мал минь

Avatar

Зочин 2010-05-02 202.170.81.148

¯¿ðýãò àæèëàà õèéæ áàéãàà þì áèø ¿¿ Õýäýí öýðã¿¿äýý ñàéõàí õîøãèðóóëàõ þì äàà õý õý

Avatar

Зочин 2010-05-02 202.170.81.148

Ene s** uliigee hiij yavaa yum be

Avatar

Зочин 2010-05-02 69.201.180.202

Mongolchuudiig kazakuudtai n muudalcuulj yahna ve Hujaagiin sheesee Mongol uls dotroo tegej hagarah araii boloogui mongoliin kazakuud sain humuus baidag yum Udahgui harin hyatad dotroo hagarah magadlal ondortei baih shuu

Avatar

Зочин 2010-05-02 133.43.247.122

Bayan-Olgiid tsereg bairluulah n zovoo ted sanaa n ergeed tusgaar uls ene ter gej soliorood bolohoo baisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж