Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 350 сая төгрөгийн хөрөнгө гарган, нэгдүгээр хороонд “Хорооны нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байр”-ыг барьжээ. Өнгөрсөн наймдугаар сард шав тавьж байсан эл цогцолбор өчигдөр нээлтээ хийн иргэдэд нэг цэгийн үйлчилгээг тав тухтай орчин авах боломжийг бүрдүүлсэн байна. Эл цогцолборын гүйцэтгэгчээр “Ти Эич холдингс” ХХК ажилласан байна. Нэгдүгээр хорооны шинэ цогцолбор байранд Иргэдийн хурал, өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны Нэг цэгийн үйлчилгээний танхим байрлаж байгаа. Мөн бялдаржуулах танхим, шүдний кабинет иргэдэд үүд хаалгаа нээсэн байна. Дүүргийн хөрөнгөөр хорооны байрны өрөө тасалгааг иж бүрэн тохижуулан техник тоног төхөөрөмжөөр ханган өгчээ.
Нээлтийн ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг, ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Д.Баатарням, хэлтэс албадын дарга, болон нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгчид, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн ажиллагааны дараа МУ-ын төрийн далбааг хорооны байрны өмнө ёслол төгөлдөр мандууллаа. Тус хороо 1965 онд байгуулсан анхны хороо бөгөөд одоо 2100 өрх, 6331 иргэнтэй юм байна.
А.Зул