Пэпси оюутны лигт оролцох багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Пэпси оюутны лигт оролцох багууд тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо, “Жи Эн Беверижис” компанитай хамтран зохион байгуулах гэж буй PEPSI COLLEGE LEAGUE тэмцээний техникийн зөвлөгөөн боллоо. Тус тэмцээнийг Монголын Их, дээд сургуулиудын консорциум, Монголын оюутны холбоотой хамтран оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг залуусын  ур чадварыг ахиулах, цаашлаад оюутны шигшээ багийг бүрдүүлэн Ази, тив дэлхийн тэмцээнд оролцуулах зорилготойгоор энэ жилээс эхлэн уламжлал болгон зохион явуулах гэж байна. Тэмцээнд багууд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөн, улмаар плей-оффын шатанд шалгаран өрсөлдөх юм. Энэ удаагийн лигийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 12 сургуулийн багууд өрсөлдөхөөр албан ёсоор мэдүүлгээ өглөө.

Багуудын хэсгүүдэд хуваарилагдсан байдлыг танилцуулж байна.

ЭРЭГТЭЙ:

А хэсэг

  1. Аварга БТС
  2. ШУТИС
  3. УБ-Эрдэм Оюу ДС
  4. МУБИС
  5. Зохиомж ДС
  6. МХТС
  7. УБИС


В хэсэг

  1. Улаанбаатар ДС
  2. Монгол ДС
  3. ХААИС
  4. Технологийн ДС
  5. Соёл- Эрдэм ДС
  6. ҮБТДС
  7. ЭМШИУС
  8. Мон-Алтиус

ЭМЭГТЭЙ:

А хэсэг

  1. ШУТИС
  2. МУБИС
  3. ХААИС
  4. ЭМШИУС
  5. МХТС
  6. Аварга БТС

В хэсэг

  1. ХҮС
  2. УБ-Эрдэм Оюу ДС
  3. Технологийн ДС
  4. ҮБТДС
  5. Мон-Алтиус
  6. БХИС
С.Дуламсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж