Японы боловсрол, соёлыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Японы боловсрол, соёлыг сурталчилна

Монгол-Японы соёл, боловсролын нийгэмлэгээс Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулж “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү ойд зориулан тус нийгэмлэгийн зүгээс дараах арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Тухайлбал, Япон хэлний нэг сарын үнэ төлбөргүй сургалтыг гурван ээлжээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтын эхний ээлж нэгдүгээр сарын 11-нд эхэлсэн ба дараагийн ээлж нь ирэх хоёрдугаар сарын 8-н, гуравдугаар сарын 7-нд тус тус эхлэх аж. Мөн Япон орны соёл, боловсролын байгууллагын тухай цуврал семинаруудыг нийтэд танилцуулахаар бэлдсэн байна. Түүнчлэн тус нийгэмлэгээс дээрх ойн хүрээнд Япон орны тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан 40 ширхэг номыг байгууллагуудад бэлэглэх гээд олон ажил  төлөвлөснөө дуулгалаа.
 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж