“Инээдэг маск” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Инээдэг маск” хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Инээдэг маск” эрүүл мэндийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. “Ногоон шугам” ТББ агаарын бохирдолтой тэмцэхийн тулд БНСУ-аас агаарын бохирдлоос хамгаалдаг “маск”-нийлүүлэн, “Инээдэг маск” эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ. Тэд хөтөлбөрийнхөө хүрээнд хорт утаанд хамгийн ихээр өртөж буй бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд 3000 маск тараажээ. Өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр эл хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ба санхүүжилт бүрдүүлэхээр энэ сарын 21, 28-нд “АСА” циркт хандивын тоглолт хийх болсноо дуулгасан юм. “Инээдэг маск” хөтөлбөрийг “АСА” цирк, “Номин” холдинг компаниуд дэмжин хамтран ажиллаж байгаа аж. “АСА” циркт энэ сарын 21-нд зохиолын дууны тоглолт болох бол 28-нд рок, попын одод хандивын тоглолтод нэгдэх юм байна. Эдгээр тоглолтыг “Инээдэг маск” хөтөлбөрийг дэмжигч “Хатан дуу” продакш зохион байгуулах гэнэ. “Ногоон шугам” ТББ-аас санаачилан хэрэгжүүлж буй эл хөтөлбөрийг дэмжихийг хүссэн хэн бүхний өмнө тэдний үүд хаалга нээлттэй байх юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж