Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн яамдын хоорондын Зөвлөлдөх уулзалт маргааш буюу 2010 оны тавдугаар сарын 3-ны өдөр ГХЯ-нд болно.
Гадаад хэргийн яамдын хооронд хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож зөвлөлддөг уламжлалттай.
Энэхүү дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг тэргүүлэх Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Франц улсын Гадаад болон Европын хэргийн яамны Ази,Номхон далайн газрын Ерөнхий захирал Жан Поль Ортиз-ийг маргааш өглөө 9.00 цагт хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа зөвлөлдөх уулзалт 9:30-12:30 болон 14:30-16:30 цагийн хооронд үргэлжилнэ.