Олимпийн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэнээр шинэ Эссекс дэх лаборатори нь стандарт хэмжээтэй талбайн теннисний талбайгаас долоо дахин том гэнэ. Олимпийн үеэр тус лаборатори нь 24 цагийн турш ажиллаж, бүх медальтнуудаас гадна олимпод оролцож буй тамирчдын талаас их хувийг сэргээшийн шинжилгээнд хамруулах ажээ.
“GlaxoSmithKline” компани тус лабораторийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр ажилласан бөгөөд Лондонгийн олимпод зориулж 20 сая фунт стерлингийн дэмжлэг үзүүлэх болсны дийлэнхийг нь сэргээшийн эсрэг шинжилгээний төвийн бүтээн байгуулалт эзэлж байгаа юм. Тамирчдаас шинжилгээний дээж авах ажилд 1000 гаруй сайн дурын ажилчид оролцох гэнэ. Харин хамгийн гол ажил болох шинжилгээний процесст дэлхийн 150 орны эрдэмтэд оролцох юм байна. Шинжилгээний сөрөг үр дүнг ердөө 24 цагийн дотор гаргах ажээ.