Гобой хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Гобой хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гобой хөгжимчин Г.Долгорсүрэн уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байна. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 3-ны 19.00 цагт УДБЭТ-т “Oboe Concert” нэртэй тоглолтоо хийх юм. Хөгжимчин Г.Долгорсүрэн нь 1992-2000 онд Хөгжим бүжгийн коллежийг гобой хөгжимчнөөр суралцаж төгссөн. 2000-2006 онд УДБЭТ-т гобой хөгжимчнөөр ажиллаж байгаад 2006 -2011 онд ХБНГУ-ын Luebeck хотын хөгжмийн дээд сургуулийг Ph.Diethelm Jonasын удирдлага дор сурч төгссөн юм. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн УДБЭТ-т эргээд ажиллаж эхэлсэн байна. Түүний тоглодог гобой хөгжим нь давхар хулстай модон үлээвэр хөгжмийн төрөлд багтана. Маш цээл тод дуутай бөгөөд оркестрийн гоцлол хөгжим аж.

Гобой хөгжимчин Г.Долгорсүрэнгийн анхны бие даасан тоглолтод W.A.Mozart, J.Kalliwoda гээд классизмийн үеээс эхлэн өнөөг хүртэл гобой хөгжимд зориулан бичсэн олны танил болсон шилмэл зохиол, аялгуунууд, Э.Чойдогийн гобой хөгжимд зориулсан "Миний ээж", "Саальчин бүсгүй" гэсэн монгол дуу эгшиглэх гэнэ.  Тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Эрдэнэтуя, гоцлол дуучин Г.Шижирболд, “Домог” хамтлаг оролцох бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү симфони найрал хөгжмийг удирдан тоглуулах юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж