Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Megaupload сайт хаагдлаа

Дэлхийн томоохон файл шейрлэх үйлчилгээ үзүүлдэг сайтуудын нэг Megaupload сайт өчигдрөөс хаагдлаа. Хаагдах болсон шалтгаан нь зохиогчийн эрхийг зорчсон, хулгайн дуу хөгжим, кино зэргийг тараасан гэдгээр нэлээд хэдэн газар шүүхэд хандсан аж.

Уг сайтаас дуу, хөгжим, кино зэргийг хэдэн сая хүн татаж авдаг ба зохиогчийн эрхийг зөрчний торгууль болгон 500 сая ам.доллар төлөх ёстой болжээ.

Мөн файл шейрлэх үйлчилгээ үзүүлдэг нэлээд хэдэн сайтуудын хэрэг шүүх дээр ирээд байгаа ба тэд ч мөн олон сая долларын торгууль хүлээж магадгүй болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж