Үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал эхэллээ

Яг одоо Сүхбаатарын талбай ийм байна.

Шатахууны үнийн өсөлтөөс улбаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. МҮЭХ-ноос зохион байгуулж буй тус жагсаалыг дэмжигчид нийслэлийн төвд талбайд цуглаад байна. МҮЭХ-ны гишүүн байгууллагуудаас гадна “Гал үндэстэн”, “Амлалт нэхэх ард түмний холбоо” болон иргэний хөдөлгөөнүүд жагсаалыг дэмжин оролцож байгаа юм.МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтнүүд жагсаалын үеэр ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй байхаар зохицуулж, зохион байгуулалтын өндөр төвшинд жагсана гэдгээ мэдэгдэж байсан. Түүнчлэн жагсаалд 10 мянга гаруй хүн оролцоно хэмээж байсан билээ.

Жагсаалыг "Ийгл Ньюс" телевиз шууд дамжуулж байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж