Сайдуудыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Д.Энхбат нар дэмжсэнгүй. Гишүүн Э.Бат-Үүл “Хамтарсан Засгийн газрыг гэрээгээр байгуулсан тул хувь сайд нарын өргөдлөөр ажлаас чөлөөлж болохгүй. АН засгаас гарснаар Хамтарсан Засгийн газрын гэрээ байхгүй болж байгаа. Ерөнхий сайд өөрөө болон бусад гишүүдийнхээ асуудлыг ч зургаан сайдын хамт оруулж ирэх байсан. Одоо бол МАН, АН-ын Засгийн газар байгуулах гэрээ цуцлагдсан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцроод МАН дахин дангаараа засгаа байгуулах ёстой. Үндсэн хууль зөрчиж хамтарсан Засгийн газар байгуулсан асуудлаа хоёр удаа давтаж таарахгүй. Улс төрийн дур зоргыг хуулийн дээр гаргадгийг больё. Ард түмэн сонгуулиар МАН-ыг олонх болгож засгаа барь гэхэд АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. УИХ цөөнхийн хяналтгүй болсон. Парламентат ёс аюулд орсон. Сөрөг хүчний орон зай дээр хүчирхийлэлд уриалсан байдал гарч ирсэн. Миний хувьд санал хураалтад орох боломжгүй” гэсэн юм.
Одоо уг асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна.