Youtube-ийн 500 000 $ гранттай уралдаан

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Youtube-ийн 500 000 $ гранттай уралдаан

    ©  YouTube
Дэлхийн хамгийн том видеохостинг Youtube өөрийн гэсэн Your Film Festival нэртэй кино наадамтай боллоо. Бүтээлүүдийг интернэтээр үзүүлж, шалгарсан 10 оролцогч Венецийн кино наадамд зочлох юм байна.

Youtube-ийн албан ёсны блогт мэдээлснээр, энэ оны 2 сарын 2-ноос 3 сарын 31 хүртэл үргэлжлэх энэ наадамд 15 минут хүртэлх хугацаатай богино хэмжээний кинонууд оролцох юм. Ирүүлсэн бүтээлээс Ридли болон Тони Скотт нарын (Ridley, Tony Scott) Scott Free Productions продюсерийн компани 50 ажил шигшиж аваад тусгай Youtube-сувгаар нийтэд толилуулах юм байна. Тэнд интернэт-хэрэглэгчид таалагдсан кинондоо саналаа өгөх журам гарчээ.

Your Film Festival-ийн шалгарсан 10 уран бүтээлч 69-р Венецийн кино наадамд зочлох бөгөөд ирэх 8 сард тэдний бүтээлийг тэнд гаргах юм. Ялагчийг Ридли Скотын тэргүүлсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж, 500 000 ам. долларын грант олгон, түүгээр хийх киног нь Scott Free Productions эрхлэн үйлдвэрлэх юм.

Өнгөрсөн жил Youtube “Нэг өдрийн амьдрал” (Life in a Day) төслийг хэрэгжүүлж, үүнд нь 192 орны 80 мянга гаруй хэрэглэгч өөрийн нэг өдрийн зураглалаар оролцсон бөгөөд нийт цугларсан 4500 цагийн материалаар Ридли Скотт, найруулагч Кевин Макдоналд нар “Нэг өдрийн амьдрал” нэртэй цаг хагасын кино бүтээсэн юм. Энэ кино өнгөрсөн онд нээлтээ хийж, үзвэрт гарч эхэлсэн билээ.

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж