Алуурчны хүүрнэлийг тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Алуурчны хүүрнэлийг тайзнаа

Данийн “Кафе театрет” театр багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэд өнгөрсөн долдугаар сард Норвегид 77 хүнийг цааш харуулсан тэрс үзэлтэн Беринг Брейвикийн бичсэн тунхаг бичигт үндэслэсэн хүүрнэлийг тайзнаа тоглохоор шийдсэн билээ. Долдугаар сарын 22-нд хийсэн дайралтаасаа хэдхэн хоногийн өмнө 1500 хуудас бүхий уг тунхаг бичгийг Брейвик онлайнаар олон нийтэд тараасан юм.

Энэхүү хүүрнэл зохиомжийг ирэх наймдугаар сарын 23-наас эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл өөрийн тайзнаа тоглоно гэдгээ “Кафе театрет” театр албан ёсоор мэдэгдлээ. Тус театрын уран сайхны удирдагч Кристиан Лоллик “Тэр явдал үнэхээр эмгэнэлтэй зүйл байсан. Гэхдээ Брейвикийн үзэл санаа, түүний зорилго ингээд мартагдаад өнгөрөх вий гэж айсан юм. Тэр улс төр, үзэл бодлын хувьд чухал мессежийг бидэнд өгсөн. Тиймээс ийм аймшигт дайралт дахин болохыг ч үгүйсгэхгүй” хэмээн өгүүлэв.

Долдугаар сарын 22-нд Беринг Брейвик  Европд лалын шашин хэтэрхий газар авч байгааг эсэргүүцэн Осло хотноо Засгийн ордны гадаа нэгэн машиныг дэлбэлсэн бөгөөд найман хүн дэлбэрэлтэд өртөн амиа алдсан. Харин үүнийхээ дараа Ослогийн ойролцоохь Утояа аралд дээр цагдаагийн офицерийн хувцастай очиж нэг цаг гаруй хуцгацаанд буугаар гал нээн 69 хүнийг хөнөөсөн юм. Тэдний ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан билээ. Цөөнгүй хэдэн жил бичиж дуусгасан тунхаг бичигтээ тэрбээр өөрийгөө Марксист ангууч хэмээн нэрлэсэн байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж