“тэнгэр” мэт хүлээн авах болжээ. Их сургуулийн хуулийн багш УИХ-д хууль
батлах үйл явцад гар бие оролцохын тулд ямар зам туулдгийг түүнээс харж
болно. Сонгуульд ялчихаад чуулганы танхимд орж ирээд хэнгэнэтэл санаа
алдаад бүлтэгнэж байсан тэр залуу одоо архаг улстөрчдийг айлгадаг
болоод байгаа. Бурхан мэт дээдэлж байсан багш нартайгаа цэц булаалдаад
зогсохгүй ХЗДХ-ийн сайд, парламентын “брэнд”-тэй хүртэл үзэж тарснаар
тэр “Королия” биш гэдгээ харуулсан юм.
Өнөөгийн парламент дахь хоёрхон либераль үзэлтний нэг тэрбээр
сонгуулийн өмнө сум эсвэл хонгио олдог намынхныхаа түүхийг үргэлжлүүлж
яваа нэгэн. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр одоогийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж сум олж байв шүү дээ. Харин энэ удаа Х.Тэмүүжин сумны хонгио
олж хэвлэлийнхэнд үзүүлэн дуулиан тарьсан. Яагаав “сум” Дашзэвэг гэж
хүртэл гишүүн байлаа шүү дээ. Гэвч Х.Тэмүүжин “хонгио” хочтой “донгио”
явахыг хүссэнгүй. Тэрбээр өчигдөр мөрөөдөж явсан хуулиа батлуулж аваад
л дахиад нэг санаа алдчихна билээ. Түүний санаачилсан Нийтийн албанд
нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталснаар Х.Тэмүүжин бас нэгэн
“урт нэртэй” хуулийн автор болж байна.