Урлагийн бүтээл хулгайлах уралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Урлагийн бүтээл хулгайлах уралдаан өндөрлөлөө

  
 Азгүй "хулгайч". Фото artserieshotels.com.au
Австралийн Art Series Hotels сүлжээ зочид буудлын захиргаа өөрийн буудлуудаас британийн графитти зураач Бэнксигийн бүтээлийг хулгайлах уралдааныхаа дүнг гаргалаа. ArtLyst-ийн мэдээлж байгаагаар зочид боломжит хоёр зургаас нэгийг нь мэдэгдэлгүй авч гарч чадсан байна.

Сурталчилгааны зорилгоор зохион байгуулсан энэ уралдааны дүрэм ёсоор хамгаалалтын албанд мэдэгдэлгүй авч гарч чадсан бүтээлийг оролцогч өөртөө авч болох байжээ. Хэрэв хамгаалалтынхан, эсвэл хяналтын камер хэн нэгнийг “мэдэж” чадвал зургийг буцаана гэсэн үг.

Буудлаас 15 мянган долларын үнэтэй “Бөмбөгөөр тоглох хориотой” (No ball games) бүтээлийг “хулгайлж” чадсан байна. Харин эсэн мэнд үлдсэн  “Pulp Fiction” зургийг буудлын захиргаа хэрэг дээрээ гэмт хэргийн эсрэг байгаагийнхаа илрэл болгож Австралийн Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Бүтээл хулгайлахаар горилогсдын дотор алдарт теннисчин Серена Вильямс хүртэл байсан тухай хэвлэлүүд бичиж байна. Сурталчилгааны энэхүү арга хэмжээ буудлын сүлжээний нэрийг олонд таниулахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, компанийн вэб болон Facebook хуудасны хандалтыг нэмэгдүүлсэн гэж захиргаа мэдэгдэж байна.


Эх сурвалж:
  ArtLyst

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж