Скайтелийн хэрэглэгчид цэвэр агаараар сэнгэнэтэл амьсгалцгаая
Монгол орны хөгжил дэвшилд үндэсний компаниудын оролцоо их байдаг. Тэдний олсон орлого, ашиг эх орондоо үлдэж эх орныхоо бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт болж үлддэг. Тэдгээр үндэсний компаниудын нэг бол Монголын үүрэн холбооны Скайтел компани юм. Скайтел компани шинэ оны хамгийн эхний бэлгээ хэрэглэгчиддээ барьж байна. Өвлийн утаа униар татсан өдрүүдэд хэрэглэгчдийнхээ эрүүл мэндэд санаа тавин эрүүл цэвэр агаарт Скай Резорт цанын баазад Скайтелийн дараа төлбөрт хэрэглэгч та хугацаандаа төлбөрөө төлөөд 6,500-өөс 8,500 төгрөгний хямдралтай үнээр гулгах боломжтой боллоо.
Мөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ ч энэ боломжийг олгож байна.
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд долоо хоног бүрийн лхагва гарагт гар утаснаасаа 151000 гэсэн дугаарт мессэж бичээд тухайн өдрөө ердөө 11 мянган төгрөгөөр гулгах боломжтой.
Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд долоо хоног бүрийн лхагва гарагт гар утаснаасаа 151000 гэсэн дугаарт мессэж бичээд тухайн өдрөө ердөө 11 мянган төгрөгөөр гулгах боломжтой.
Скайтел компани хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, гар утсыг хүргэж, зах зээл дээрх байр сууриа нэмэгдүүлж байгаагаас гадна, 2011 оны топ аж ахуйн нэгжийн нэг болж мөн мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь Монгол улсын ерөнхий сайд өндрөөр үнэлсэн. Скайтел компани Монголын олимпийн хорооны алтан түнш байгууллага болж тамирчдийнхаа бэлтгэл сургуулилтанд хөрөнгө оруулж байна. Түүнчлэн Скайтел компани өнгөрсөн онд 2 тэрбум гаруй төгрөгний бэлэг, урамшууллыг хэрэглэгчддээ өгсөн бол энэ онд ч үргэлжилсээр байх болно.
Бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч танд баярлалаа.
Ухаалаг хэрэглээг хүн бүрт-Монголын үүрэн холбооны Скайтел компани
Ухаалаг хэрэглээг хүн бүрт-Монголын үүрэн холбооны Скайтел компани