Энэ онд 241.17 га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Энэ онд 241.17 га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Нийслэлийн газрын албанаас энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргажээ. Нийлэлийн есөн дүүрэгтэй ч Баянгол дүүргээс бусад дүүргийн зарим хороодод нийт 241.17 га газрыг одоо эзэмжиж байгаа иргэдэд нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд, Баянзүрх дүүргийн 12 хороонд 159.66 га газар, Сонгинохайрхан дүүргийн таван хороонд 8 га газар, Сүхбаатар дүүргийн долоон хороонд 9.6 га газар, Хан-Уул дүүргийн 11 хороонд 9.6 га газар, Чингэлтэй дүүргийн нэг хороонд 33.5 га газар, Налайх дүүргийн зургаан хороонд 9.0 га газар, Багануур дүүргийн дөрвөн хороонд 6.52 га газар, Багахангай дүүргийн хоёр хороонд 1.75 га газар багтжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж